ӨӨРСДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ӨӨРСДӨӨ Л..... /Уриалга/

Та бүхэн өмнө нь миний бичсэн "ҮХЭЛ ХААЛГА ТОГШИНО..." нийтлэлийг санаж байгаа байх... Гэтэл тэр нийтлэлээс хойш манай оронд H1N1 үхэл таригч вирусээр өвчлөгсдийн тоо 500 хол гарсан гэсэн мэдээ өнөөдөр цацагдлаа... Өнөөдөр гэхэд л нэг жирэмсэн эх энэхүү өвчний улмаас амь эрсдлээ... Энэ байдал улам газар авч өвчлөгсдийн тоо цаашид хурдацтай өсөх нь ойлгомжтой. Нөгөө алдартай вакцин нь 11 сарын сүүлчээр наашаа ачигдах болсон гэнэ... Бид ч хэнээс хараат болчихвоо... Өнөөдөр УИХ-аар ч энэ өвчний эсрэг ЭМЯ-аас явуулж байгаа арга хэмжээний талаар сонсож, мөн гаднаас оруулж ирэх вакцин, эм бэлдмэлийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлөх тухай хэлэлцэж тухайн холбогдох хуулийг баталлаа... Гэтэл нөгөө л ЭМЯ-ны эрхмүүд маань тэнд ч л мөн тайван бай гэсэн үгээ хэлээд л сууцгааж байна.... Тэгэж хэлэхээс аргагүй бололтой... Учир нь өөрийн гэсэн бодол, үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй, нарийвчилсан тандалт судалгаа хийгдэхгүй байгаагаас чухам хэдэн хүн бусад ханиад томуугаар өвчилсөн, хэд нь энэхүү аймшигт өвчнөөр өвчилснийг ч хэлж чадахааргүй байгаа нь илт харагдаж байна. Өнөөдөр засгийн газрын хуралдаан болж тусгай комисс байгууллаа... Өнөөдрөөс эхлэн бүх цэцэрлэгийг хорио цээрийн дэглэмд орууллаа. Ил мэдэгдээд байгаа нь л 500 гаруй хүн энэ өвчнөөр өвчилсөн байна.. Тэгээд ч энэ нь энэхүү өвчин үндэсний хэмжээний гамшиг болон дэгдэж байгааг ил тод харуулж байна.. Би энэхүү зүйлийг хэлэхдээ та бүхнийг айж сандарч, эмээж мэгдээсэй гэж хүссэнгүй.... Би эмч хүн биш... Эгэл нэгэн иргэн... Гэхдээ өөртөө болон өрөөл бусдадаа санаа зовних сэтгэлтэй нэгэн... Бөөн түгшүүр сэтгэлд хургавч бас энэхүү өвчний хүндрэлтэй үеийг бүгдээрээ хамт тэмцэж, бэрхшээлийг хамт туулах нь зүйтэй гэж бодлоо... Одоо бид хэн нэгний буруутай үйлдэл, алхамыг шүүн тунгаах биш харин ч тэр хүмүүст дахин тэр алдааг гаргах боломжийг олгохгүйгээр тэдэнтэй хамтарч, нэг ч гэсэн хүнээ амьд мэнд авч үлдэхийн төлөө нэгдэх хэрэгтэй болсон байна.... Учир ньудахгүй энэ өвчний дараагийн хүчтэй дэгдэлт болох дохиог ДЭМБ-аас өгсөн гэнэ... Энэ дэгдэлт нь балчир насныхан болон хөл хүндтэй эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусах магадлал өндөр байгаа гэнэ.. Хүмүүсээ... Нэгийгээ ч гэсэн амьд аваад үлдэх хэрэгтэй байна... Энэхүү хүндрэлийг давахын тулд маш их хөрөнгө хүч шаардах нь нэн ойлгомжтой... Бид өөрсдөө зүгээр хараад, тэднийг шүүмжлээд суух цаг биш болжээ.... Бүгдээрээ хуримтлал үүсгэцгээе... Нэг уух пивоныхоо, ганц удаа тансаглах саун массажанд зарцуулах зардлаа хэмнээд цуглуулцгаая...Та бүхнийг энэ саналыг дэмжинэ гэж итгэж байна. Ганц нь ч ганц мянга гэхгүйгээр хуримтлал үүсгэж болох чинээгээрээ тэр эмзэг бүглийхнийгээ хамгаалахад, өөрсдийгээ энэ өвчнөөс хамгаалахад зарцуулъя... Бид бүгд санаа нэгдэж үйлээ зорилготойгоо холбож чадвал бас ч үр дүнд хүрэх боломжтой..
Бүх блог уншигчдадаа уриалж байна... Хийсч биш хэлж ирсэн энэхүү өвчний гамшгийг бид нэгдэн даван туулж нэг ч гэсэн монгол хүнээ авч үлдье....
Найзын хуваарь та бүхэн бас бусдадаа уриалаач... санаагаа нэгтгээч... тэр чухал оношлогоонд хэрэгтэй бодисыг нь, ариутгалын бодис, амны хаалтнаас эхлээд авч олж болох бүхнийг авах, бусдадаа туслах гэсэн чин сэтгэлээр нэгдээч... хэмээн та бүхэндээ уриалж байна...
Дөнгж саяхан авсан мэдээгээр манай улсад энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нийт 800 гаруй болоод байна... Энэ өвчнөөр эндсэн хүүний тоог нууцлаад байна гэсэн сэжиг гадуур газар авч байна.
Дэмжиж байгаа блогчид энэхүү уриалгийг блогууддаа тавиач... нийтлээч гэж хүсэх байна...
Дэмжиж байгаа блогчид болон блог уншигчид өөрийн санал бодлоо сэтгэгдэл дээр үлдээгээд байгаарай....








